Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Ойрын үед болох сонгуулиудад албан бус нөхцөл үүсгэж, мөнгө тараах гэж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:41 2021/03/18

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/273358827742076

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сард ярьж байсан. Үндсэн хуульд орсон өөрчлөлтийг уг хуульд оруулах асуудлыг ярих хэрэгтэй.

Аливаа хууль Үндсэн хуулийн тайлбар байдаг гэж хуульчид хэлж байна. Иргэд ямар дүрмээр ямар сонголт хийхээ мэдэхгүй байна. Үүнийг тодорхой болгомоор байна. Өмнөх дарга тодорхой байгаагүй. Та харин тодорхой байгаарай.

Үндсэн хуулийн цэц нөлөөнд ороод болохгүй байна. Төрийн тэргүүнийг очихоор Цэцийн дарга босож зогсоод асуудлыг нь хүлээж авч байна. Энэ талаар хуульд ямар нэгэн заалт оруулмаар байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Төрийн байгуулалтын бодлого нэг л биш болж байна. Ойрын үед болох сонгуулиудад албан бус нөхцөл үүсгэж, мөнгө тараах гэж байна. Монгол Улсын төрийн байгуулал эвдрэн сүйдэж байна. 62 хүнтэй том нам арай л их бярдах юм.

Сонгуулийн хууль мөнгөний хууль болсон. Ухуулагчийг цалинжуулна гэдгээс эхлээд Монголын төрийг мөнгөөр босгох уралдаан хийж байна” гэв.

Гишүүдийн олонх дэмжсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томиллоо. Үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

09:14 2021/03/18

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар томилогдсон тул тус хорооны даргаар УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудал:

  1. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,
  2. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  3. Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал,
  4. Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,
  5. “Дархлаажуулалтын явцын талаар” Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. 