Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шимпанзе мичнүүд Zoom ашиглан хоорондоо холбогддог болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын энэ үед хүмүүс Zoom видео холбоог ашиглах явдал эрс нэмэгдсэн билээ. Тэгвэл хүнтэй хамгийн ойр төрлийн амьтан болох шимпанзе мич үүнээс хоцорсонгүй.

Чех улсын хоёр амьтны хүрээлэн өөр өөрийн мичнүүдийг Zoom ашиглан хооронд нь холбожээ.

Хөл хорионы дэглэмийн улмаас үзэгчгүй болсон хүрээлэнгүүд ийм аргаар мичнүүдээ зугаацуулдаг болсон байна. Двур Краловегийн, Брно хотын хоёр амьтны хүрээлэн хоорондоо 150 км зайтай юм.

Эдгээр хүрээлэнгүүдийн шимпанзе мичнүүд одоо том дэлгэцээр бие биенээ яаж амьдарч байгааг хардаг болжээ.

Эхлээд мичнүүд нэлээд болгоомжилж, биеэ хамгаалах горимд дэлгэцтэй харьцдаг байсан бол одоо дасаж, урлаг, спортын шоу үзэж байгаа мэт ханддаг болсон гэнэ.

Ялангуяа нэг хүрээлэнгийн мичнүүдийн дунд маргаан гарахад нөгөө хүрээлэнгийнхэн нь шүүгчийн горимд шилжиж, тун анхааралтай үздэг болсон байна.

Тэд бас дэлгэцний өмнө суухдаа амаа хөдөлгөдөг хүний араншинг өвлөж, бусдынхаа хэрүүл маргааныг үзэхдээ самар хивж суудаг болжээ.

Мичнүүдийн видео холбоог давхар амьтны хүрээлэнгийн вэбсайтаар өдөр бүрийн 8-аас 16 цагийн хооронд нийтэд дамжуулдаг болсон байна. Хүрээлэнгүүд гуравдугаар сарыг дуустал видео холбоог ашигласны дараа ажлаа дүгнээд цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдэх гэнэ.

 

Эх сурвалж: CNN