Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Хуваарь ёсоор өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархлаажуулалтын явцын талаар” мэдээлэл өгнө. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал: 

  1. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,
  2. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  3. Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,
  4. Элчин сайдыг эгүүлэн татах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.