2021/06/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.79₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
19:00
S30
16°
20:00
S40
15°
21:00
S40
14°
22:00
S40
13°
23:00
S40
12°
00:00
S40
12°
01:00
S40
11°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
10°
06:00
S26
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Словак, Словени улсын Засгийн газартай зорчигч болон ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулахыг дэмжив

ikon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаар хоёр хэлэлцээрийн төслийг дэмжлээ.

Тодруулбал "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив.

Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг.

Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна. 

Мөн "Авто замаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжлээ. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ.

Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

x