Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цахимаар явагдаж буй АН-ын дотоод сонгуулийн санал хураалтын явцыг танилцууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

Тус хорооны дарга Х.Алтанхуяг “Өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр аймаг, дүүргийн намын дарга нарын сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулж байна. Мөн Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох санал хураалтыг нийслэлийн зургаан дүүрэг, хоёр аймагт явуулж байна.

Өнөөдрийн 10:00 цагт цахим сонгууль эхэлсэн. Түүнээс хойш нэг цагийн хугацаанд 9.6 хувьтай буюу нийт 12,300 гишүүн саналаа өгчээ.

Үүнээс харахад Монголд анх удааа явагдаж буй цахим сонгууль үр дүнтэй байна гэж дүгнэж байна.

Цахим сонгуулийн санал хураалтыг гурван төрлөөр авч байна. Нэгдүгээрт, гишүүд маань гар утсаараа саналаа өгч болно. Хоёрдугаарт, линкээр буюу интернэттэй нөхцөлд саналаа өгнө, гуравдугаарт, апплекшейшн татах гурван боломж байгаа.

Бид бүх гишүүд рүүгээ мессеж явуулсан. Энэ мессеж нь кодтой. Кодныхоо дагуу гишүүд саналаа өгнө” гэв.

Аймаг, дүүргийн ардчилсан намын даргын цахим сонгуулийн санал хураалтыг явцыг 15:00 цагт дахин мэдээлэх юм байна.