Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Хавьтлыг тусгаарлахдаа андуурсан гэх нотлох баримт байгаа бол бидэнд хандаарай. Алдаа гарсан бол засах болно

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлахдаа хаяг андууран очиж, буруу хүмүүсийг тусгаарласан гэсэн мэдээлэл гараад байгаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгээс тодруулахад "Олон салбарын байгууллагуудын оролцоотойгоор хавьтлуудыг тодорхойлдог. Ингээд хавьтлуудыг тусгаарлах үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг очиж гүйцэтгэдэг. Энэ явцад хаяг андуурах тохиолдол гарч болно. Харин буруу хавьтлыг тусгаарлах боломж маш бага.

Хэрвээ та бүхэнд ийм үйл явдлын нотлох баримт байгаа бол бидэнд хандаарай. Бид алдаа дутагдал гарсан байвал засах болно" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/432460108456441