Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн байгууллагын хяналтад байсан нэг иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас шүүхээс  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч үүрэг хүлээлгэсэн этгээдээс  шүүхээс  тогтоосон  хязгаарлалтыг  зөрчсөн эсэхийг гэнэтийн байдлаар шалгах ажиллагааг  Нийслэлийн  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх газартай хамтран хоёр удаа  хэсэгчлэн  зохион байгуулжээ.

  • Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 14
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж хязгаарлалт тогтоогоогүй 8
  • энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ялаас хугацааны өмнө  суллагдсан 1
  • дээрх төрлийн гэмт хэрэгт хорих ялаар  шийтгүүлж  уг шүүхийн  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1, нийт 23 хүн тус дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс тест авч шалгасан байна.

Шалгалтаар нэг иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрсэн тул гаргасан зөрчлийг шалгуулахаар  тус дүүргийн цагдаагийн газарт шилжүүлжээ.