Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинд хамрагдах 50-64 насныхныг Өрхийн эрүүл мэндийн төвөөс нь дуудна

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод коронавируст халдварын эрсэг вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Өчигдөр 16,183 хүн вакцинд хамрагджээ. Ингэснээр коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нийт 139,636 болоод байна.

Вакцинд хамрагдсан хүмүүст вакцины дараах хүнд болон ноцтой урвал бүртгэгдээгүй. Харин вакцины дараах хэвийн урвалууд вакцины зааварт тусгагдсан хэвийн түвшинд илэрчээ.

Бид төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагааг нь хэвийн явуулах шаардлагатай хувийн хэвшлийн ААН-ийн ажилчид болон эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд хамруулсан.

Энэ долоо хоногт 50-64 насны иргэдээ вакцинд хамруулж байгаа бөгөөд тухайн иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудаж, хэзээ вакцинд хамрагдах талаар мэдээллийг өгч байгаа юм.

Яг одоогоор нийслэлийн хэмжээнд 41 цэгт 97 багаар 671 эмч, мэргэжилтнүүд вакцинжуулалтын ажилд дайчлагдан ажиллаж байна" гэв.

COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын явцын талаарх тоон мэдээллийг та ЭНДЭЭС харах боломжтой.

Халдварын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй графикийг харахыг хүсвэл ЭНД дарна уу.

дарна уу.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/432460108456441