Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Анхбаяр: Ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар Pfizer вакциныг хүлээн авна

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Төрийн департаментын зөвлөх Дерек Шоллэтэй өчигдөр/2021.03.16/утсаар ярив.

Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу идэвхтэй өрнөж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү ойр дотно харилцаагаа бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Улмаар 2020 онд болсон ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, цар тахлын нөхцөл байдал сайжирмагц төлөвлөсөн айлчлал, уулзалт, арга хэмжээнүүдийг идэвхтэй явуулахаар ярилцлаа.

ТНБД Н.Анхбаяр цар цахлын эсрэг манай улсын хүч чармайлтад АНУ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархах ялдамд Засгийн газар иргэдээ вакцинжуулах аяныг түргэсгэж буй, мөн ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакциныг хүлээн авах гэж байгааг мэдээлж, цаашид ч хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

Мөн тэрбээр хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

 

Эх сурвалж: ГХЯ