Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд "Korean Air" компаниар нэмэлт нислэг үйлдүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Koreanair.com

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд "Korean Air" компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг нислэгээр 150 орчим монгол иргэнийг тээвэрлэх боломжтой бөгөөд уг нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яам хийхгүй.

Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд 2021.03.17-ны өдрөөс эхлэн УБ дахь "Korean Air" компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон imy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам