Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ

ikon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
 
 

Адъяагийн БАЯСГАЛАН

(1963-2021)

Бид бүхний хайрт аав, халамжит хань, волейболын спортын олон улсын хэмжээний мастер, шүүгч, дасгалжуулагч Адъяа овогтой Баясгалан нь зуурдаар таалал төгсөж, Монголын волейболын гэр бүл нэгэн эрхэм хүнээ тэнгэрт дэвшүүллээ.

Адъяа овогтой Баясгалан нь 1963 онд төрж, Москва хотын биеийн тамирын дээд сургуулийг волейболын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсөж, Хүч нийгэмлэгт дасгалжулагч, Улсын багшийн их сургуульд багш, Монголын волейболын холбоонд Сургалт-дасгалжуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байв. 

А.Баясгалан нь волейболын спортын шүүлт, сургалт-дасгалжуулалтын арвин их мэдлэгтэй, түүнийгээ байнга бусдад зааж сургаж байдаг сурган хүмүүжүүлэгч байлаа. 

Тэрээр “Волейбол спортын орчин болон түүнд тавигдах шаардлага” үндэсний стандарт, олон улсын тоглолтын дүрмийн орчуулга гэх мэт бодлогын баримт бичиг боловсруулах, Азийн волейболын холбооны хяналтын хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байсан тивийн хэмжээнд үнэлэгдсэн спортын зүтгэлтэн байв.

Түүний зарчимч, хөдөлмөрч, нягт нямбай, ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг сайхан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.