Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск өөрийн албан тушаалын нэрийг “Technoking of Tesla” болгон өөрчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороонд гаргаж өгсөн тайлан мэдээндээ Тесла компани гүйцэтгэх захирал Илон Маскын албан тушаалыг өөрөөр бичсэнийг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Илон Маскын албан тушаал гүйцэтгэх захирал (CEO) биш, харин “Technoking of Tesla” болсон байна.

Үүнээс гадна Тесла компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч (CFO) Зак Кирхорны албан тушаалыг “Master of Coin” гэж өөрчлөн бичсэн байжээ.

2021 он гарсны дараа Тесла компани $1.5 тэрбумын бэлэн мөнгөний нөөцөө биткоин болгосон нь үүнтэй холбоотой байж магадгүй юм. Теслаг ийнхүү их хэмжээний биткоин худалдаж авсан тухай мэдээлэл тарсны дараа ханш нь огцом өсөж, $50,000 хүрч байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд биткоины ханш $60,000 давж, шинэ дээд амжилт тогтоосон юм.

Маск, Кирхорн нарын хэн нь ч одоогийн байдлаар шинэ албан тушаалын нэрнийхээ талаар тайлбар өгөөгүй байна.

 

Эх сурвалж: BBC