Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны 20 настай DJ анхны бүтээлээрээ Грэммийн шагнал хүртжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын Лос Анжелес хотод болж өнгөрсөн 63 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос Казахстан улсын иргэн, 20 настай DJ залуу шагнал хүртсэн нь Төв Азийн орнуудаас анхны тохиолдол болжээ.

Казахстаны хойд бүсийн Павлодар мужид амьдардаг Иманбек Зейкенов “best remixed recording” шагналыг рэппер Saint Jhn-ий “Roses” дууны найруулгаараа хүртсэн байна.

Зейкенов “Хөгжимчин хүн бүрийн дээд хүсэл Грэммийн шагнал байдаг. Бид чадлаа!” гэж Instagram хуудсандаа бичжээ.

Дунд сургуулиа төгсөөд Зейкенов төмөр замчин болж, одоо Казахстаны төмөр замд ажилладаг. Хөгжим бол түүний хувьд хобби юм.

Зейкеновын “Roses” бүтээл нь YouTube сүлжээнд маш их алдаршиж, АНУ-ын Биллбордын Hot 100 жагсаалтын тавдугаарт бичигдэж байв. Тавдугаар сард энэ бүтээл нь Их Британийн жагсаалтад бас тэргүүлж байжээ.

Энэ амжилтынхаа дараа Зейкенов Оросын Effective Records-той хамтран ажиллаж, Saint Jhn-ий зөвшөөрлөөр албан ёсны сингл гаргахаар болсон байна.

Энэ жилийн топ дөрвөн Грэммийн шагналыг дөрвөн эмэгтэй уран бүтээлч хүртжээ. Тухайлбал Америкийн поп од Тэйлор Свифт оны шилдэг цомгийн шагналыг гурван удаа хүртсэн анхны эмэгтэй болсон бол Бэйонсе 28 дахь шагналаа хүртэж, Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй болсон юм.

H.E.R оны шилдэг дууны шагналыг, Билли Эйлиш оны шилдэг бичлэгийн шагналыг хоёр дахь жилдээ тус тус хүртжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe