Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дундговь аймагт болсон шуурганаар 136 гэр нурж, урьдчилсан байдлаар 1.6 сая мал урууджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж, байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл болсон.

Дундговь аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч н.Доржбаттай утсаар холбогдож зарим зүйлийг тодруулахад "Одоогийн байдлаар байгалийн аюулт үзэгдлээс үүссэн хохирлын хэмжээ гараагүй. Шуурганд нийт 136 гэр нурж, эвдэрлээ. 

Тухайн өдөр сураггүй алга болсон 466 хүнийг аймаг, сумдын Онцгой комисс, Онцгой байдлын газрын 578 ажилтан алба хаагч 186 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж 457 иргэнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 9 хүний амь нас эрсэдсэн.

Урьдчилсан байдлаар 1.6 сая мал шуурганд уруудсан бөгөөд малчид малаа эрэн хайж байна. Хорогдсон малын тоо тодорхой болоогүй" гэв.

Тус аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Сайнцагаан, Гурвансайхан, Өндөршил, Дэрэн зэрэг 7 сум тус бүрд 1,000 боодол өвс, 100 шуудай тэжээлийг аймгийн нөөцийн сангаас үнэ төлбөргүй олгох, хохирлын мэдээг нэгтгэж УОК-т хүргүүлэх, хашаа, дээвэр нурсан айлын зардлын тооцоо судалгааг нарийвчлан гаргах, орон гэргүй болсон иргэдийн нарийвчилсан судалгааг гарган УОК-т хүргүүлэх шийдвэр гаргажээ.

Мөн гамшигт үзэгдэлд хохирсон иргэдэд туслах Дундговь аймгийн Онцгой байдлын газар: Хаан банк 5466038926, Төрийн сан банк 100080031401 хандивын данс нээсэн байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг