Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг өмнөх сараасаа 75%-аар өсөв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний хоёр сард 3,998 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40.7%-аар буурсан үзүүлэлт боллоо. Гэхдээ өмнөх сартай нь харьцуулбал 474-аар буюу 26.5%-аар өссөн байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх сараас өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 268-аар,
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 131-ээр,
  • залилах гэмт хэрэг 91-ээр,
  • хулгайлах гэмт хэрэг 87-гоор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 оны хоёрдугаар сард 14 бүртгэгдсэн нь өмнөх сараас 6-аар буюу 75%-аар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 оны эхний 2 сард 1,750 зөрчил бүртгэгдсэний 1,112-ыг нь шалган шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2021 оны эхний 2 сард 618 болж, өмнөх оны мөн үеэс 45.1%-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 279 болж, 64.1%-аар өссөн.

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо