Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 10 жилийн хамгийн хүчтэй шороон шуурга өнөөдөр Бээжин хотыг нөмөрчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг хүчтэй шороон шуурга нөмөрч, үдээс өмнө тус хотын хоёр нисэх буудлаас хөөрөх байсан 400 гаруй нислэг цуцлагдаж, автозамын хөдөлгөөнд саатал гарсан байна.

Ийм шороон шуурга жил бүрийн хавар баруун хойд зүгээс дэгдэж, Хятадын хойд бүсийн хотууд, Солонгосын хойг, Японы арлуудад хүрдэг.

Гэхдээ энэ жилийн шороон шуурга сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй болж буйг Хятадын Үндэсний Цаг Уурын хүрээлэн өнөөдөр мэдээлжээ.

Мөн хамрах газар нутгийн хувьд урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээнд болсон байна. Тухайлбал баруун хойд Шинжаанаас зүүн хойд Хэйлунзянь муж, далайн эргийн боомт хот Тяньжин хүртэл нийт 12 засаг захиргааны нэгжийг хамарсан тухай мэдээлжээ. 

 

Эх сурвалж: Associated Press