Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 36%-ийг нүүрс эзэлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.2 тэрбум төгрөгөөр буюу 38.3%-аар өслөө.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 49.1%, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 24.5%-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 21.3 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 70.6%-ийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 2.6 их наяд төгрөг буюу 92.1%-ийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний

  • 57.6%-ийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн,
  • 35.9%-ийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн,
  • 5.2%-ийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн,
  • 1.3%-ийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.
 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо