Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилохоор болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хорооны болон бүлгийн дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайд, УОК-ын даргаар томилогдсон тул түүнийг бүлгийн дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. Ингэснээр МАН-ын бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулах болжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон. Тиймээс түүний оронд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг томилох асуудлыг бүлгээр хэлэлцэн, дэмжжээ.

Харин Ж.Мөнхбатын оронд БСШУСБХ-ын даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилохоор болсон байна.