Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оны эхний хоёр сард гадаад худалдаа 412 сая ам.долларын ашигтай гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 2021 оны эхний хоёр сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 922.3 сая ам.долларыг эзэлж байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 48.4%, экспорт 73.2%, импорт 23%-аар тус тус өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний хоёр сард 20.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2021 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 391.6 сая америк доллароор өсөж, 412.3 сая америк долларын ашигтай байна.

БНХАУ-тай 2021 оны эхний хоёр сард 1.6 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.6 хувийг эзэлж байна.

Экспорт энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 563.8 сая ам.доллараар өсөхөд зэсийн баяжмалын экспорт 217.7 сая ам. доллар, нүүрсний экспорт 219.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Импортын дүнг авч үзвэл, 2021 оны эхний 2 сард, БНХАУ 38, ОХУ 27.9, Япон Улс 8, БНСУ 3.7, ХБНГУ 3.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 80.9 хувийг бүрдүүлж байна.

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо