Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан 118,000 хүний 6,000 нь Интермед эмнэлэгт Спутник V вакцин тариулсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
facebook.com/intermedmongolia.imc

Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн нийт тоонд хувийн хэвшлийн хийж буй вакцины тоог оруулж байгаа эсэх талаар сэтгүүлчийн асуултад албаныхан дараах хариултыг өгөв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 118,200 гаруй хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

Энэхүү дархлаажуулалтын тоонд хувийн эмнэлгүүдэд вакцин хийлгэсэн хүмүүс багтаж байгаа.

Одоогоор "Интермед" эмнэлгээс өөр хувийн эмнэлэгт коронавирусийн эсрэг вакцин хийгээгүй. Тус эмнэлэгт Спутник V вакцин 10,000 тун ирснээс одоогоор 6,000 гаруй нь хийгдсэн.

Харин улсын эмнэлэг буюу дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжиж вакцин хийлгэсэн хүний тоо 112,294 болоод байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/772013473688226

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.