Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч нарт нэг удаагийн аягаар бага хэмжээтэй хоол өгсөн асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Nomio Oogii фэйсбүүк хаягаас авав.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Вакцинжуулалтад дайчлагдаж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хоол хүнс болон нэг удаагийн хэрэгслүүд хангалттай байгаа юу?" гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр "Өчигдөр ЭМ-ийн сайд уг асуудалтай холбоотойгоор вакцинжуулалтын цэгээр явж ажилласан. ЭМЯ-наас ч вакцинжуулалтын хяналт, шалгалтын ажлыг хэсэг томилогдон ажиллаж буй.

Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан.

Дээрх асуудал бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцаж байгаа бөгөөд сайн хэрэгжүүлж буй дүүргүүд олон бий.

"Хан-Уул, Баянзүрх дүүргийн эмч нарын илүү цагийн хөлсийг өнөөдөр олгохыг даалгажээ"

Мөн ЭМ-ийн сайд дээрх асуудал гарсан цэгт очиж ажиллах үеэрээ Хан-Уул болон Баянзүрх дүүргийн эмч нарт илүү цагийнх нь хөлсийг олгоогүй байсныг өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны дотор тухайн эмч нарын цалинг олгохыг НЭМГ-ын даргад даалгасан.

Хувцас, хэрэгслийн тухайд, ДЭМБ-аас гаргасан стандарт норм журмын дагуу вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарыг халдвар хамгааллын хувцсыг ЭМЯ-наас НЭМГ-т олгосон. Ингэхдээ өдөрт хэчнээн хүнд вакцин хийх, өдөрт хэдэн удаа хувцсаа солих зэргийг тооцоолж гаргасан гэдгийг хэлье.

Тиймээс үүнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хариуцлагатай хандах ёстой" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/772013473688226

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.