Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

65-аас дээш насныхныг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- 65-аас дээш насныхныг вакцинд хамруулах уу, хэзээ хамруулж эхлэх вэ?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 65-аас дээш насныхныг дархлаажуулалтад хамруулна. Дэлхий дахинд 18-аас дээш насныхныг дархлаажуулалтад хамруулан эмнэлзүйн туршилтуудыг насны бүлгээр хийсэн. Үргэлжлүүлэн 18-аас доош насныханд вакцин хийх эмнэлзүйн туршилтууд хийгдэж байна. 

Вакцин болгон заавартай. Халдвар гарснаас хойш ахмад настнууд илүү хүндээр өвчилж байгаа учраас 60-аас дээш насныхныг нэн тэргүүнд дархлаажуулах төлөвлөлт хийж байгаа. 

- Халдварын тоо өдөрт 400 хүрч болох тооцооллыг хийсэн байсан. Халдварын тоо хэдээр нэмэгдэхэд нас баралт хэрхэн нэмэгдэх талаар тооцооллыг хийсэн үү, нас баралтын зонхилох шалтгаан юу байгаа вэ?

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Халдварын тоо өсөж байгаатай холбоотойгоор зарим тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихэссэн, шинжилгээний хүртээмж муудсан зэргээс үүдэн халдвар авснаа мэдэхгүй хүндрэх тохиолдлуудын тоо аажмаар ихэсдэг. 

Халдварын тархалт оргил үедээ хүрснээс 2-3 долоо хоногийн дараагаас хүндрэл, нас баралт нэмэгдэж, эрчимт эмчилгээний орны ачаалал нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байгаа. Бид тийм нөхцөл байдалд бэлдэж, бэлэн байдлаа хангаж байна. 

Халдварын улмаас дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Ерөнхийдөө халдвар нь уушгины хатгаа болон хүндэрч, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдалд орж нас барж байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/772013473688226