Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хуралдах хугацааг сунгаснаар хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхлэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр боллоо. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75-аас дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан учир хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгаа.

Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналт дор зохион байгуулахыг хүсэж байна. Үүнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт бас чухал юм. 

Энэ удаагийн чуулганаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой. Мөн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. 

Бид Монгол эх орныхоо сэргэн мандалтын гараан дээр, түүхэн цаг үед амьдарч байна. Шинэ зууны, шинэ Монголын хөгжил дэвшлийн гарааг эхлүүлэх хувь зохиол бидэнд ногдсон байна" гэлээ. 

Чуулганы нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов.     

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг