Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Багш, ажилтнуудын 52.2% нь коронавирусийн эсрэг вакцин хийлгээд байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын байгууллагын багш, ажилтнууд энэ сарын 11-ний өдрөөс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18,134 багш, ажилтнууд буюу 52.2% дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Харин Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Өчигдрийн 21:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 112,294 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.