Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хенри Фордын удмынхнаас 118 жилийн дараа анхны эмэгтэй Ford Motor компанийн удирдах зөвлөлд ажиллахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford Motor компани удахгүй төлөөлөн удирдах зөвлөлийнхөө шинэ гишүүдийг томилохоор болжээ.

Тодруулбал тавдугаар сард болох хувь эзэмшигчдийн жил тутмын хурлаар Александра Форд Инглишийг ТУЗ-ийн шинэ гишүүнээр томилохоор болсон байна.

Тэрбээр компанийн 118 жилийн түүхэнд Хенри Фордын удмынхнаас удирдах зөвлөлд сонгогдсон анхны эмэгтэй болох юм.

33 настай Александра Форд Инглиш нь одоо компанийнхаа стратегийн газрын захирлаар ажилладаг. Мөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian компанийн удирдах зөвлөлд Форд компанийг төлөөлдөг юм.

Түүний аав Форд компанийн ерөнхийлөгч Билл Форд бол өөрөө үүсгэн байгуулагч Хенри Фордын зургаа дахь үеийн хүн ажээ.

Өнөөдрийн байдлаар Форд Мотор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 12 гишүүний гурав нь эмэгтэй байгаа юм. Гэхдээ тэдний дунд Хенри Фордын үр удам, хамаатан саднаас хүн байдаггүй.

Форд Мотор компани сүүлийн жилүүдэд удирдлагынхаа бүтцэд нэлээд олон өөрчлөлт хийж байгаа нь бүтээгдэхүүнүүдээсээ дотоод шаталтын хөдөлгүүрийг халж, цахилгаан болон бусад шинэ үеийн хөдөлгүүрийг нэвтрүүлэх шинэчлэлийг эхлүүлсэнтэй холбоотой юм.

 

Эх сурвалж: Business Insider