Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=1066802957063716

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан. Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт буюу гуравдугаар сарын 15-нд эхэлж байгаа нь ийм учиртай. 

Ээлжит чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдээс гадна манай улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд зочноор оролцдог уламжлалтай. Харин энэ удаад цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зочдыг цахимаар оролцуулж байна. 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан учир хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгааг онцлоод Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна гэв.

Түүнчлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсаныг онцлоод Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналтын дор зохион байгуулахыг хүсэхийн зэрэгцээ үүнд  хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт чухлыг цохон тэмдэглэлээ.