Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX-ийн Falcon 9 пуужин интернэт төслийн 60 хиймэл дагуулыг тойрог замд хүргээд амжилттай газарджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө эрт SpaceX компанийн Falcon 9 пуужин тойрог замд ачаагаа хүргээд амжилттай буцаж газарджээ.

Энэ удаа тээвэрлэсэн ачаа нь дэлхий дахинд өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх зорилготой Starlink төслийн 60 ширхэг хиймэл дагуул байв.

Ням гарагийн өглөөний 6:01 цагт Флорида дахь Кеннэдийн Сансар Судлалын Төвөөс хөөрсөн Falcon 9 пуужин тойрог замд хиймэл дагуулуудыг хүргэснийхээ дараа Атлантын далайд байрлуулсан тавцан дээр буцаж газарджээ. Хөөрснөөс хойш газардах хүртэл есөн минутын хугацаа зарцуулсан байна.

Уг пуужин нийт есөн удаа ашиглагдсан нь одоогоор дээд амжилт болжээ.

Starlink төсөл 19 удаагийн хөөргөлтөөр нийт 1,083 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулаад байна.

Эх сурвалж: Mashable