Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн нийт иргэний тоо 100,000-ын босго давлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт нийслэлийн 43 цэгт үргэлжилж байна. 

Эдгээр цэгт 102 багийн нийт 746 эмч, ажилтан үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын албан хаагчдыг дархлаажуулж байгаа бөгөөд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 6,640 хүнийг вакцинжуулсныг албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдсан иргэдийн тоо 100,000-ын босгыг давж, 105,868 болов.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс