Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Цусан хангамжийн асуудал тулгамдсан тул цусаа хандивлаж, хүний эрүүл мэнд, амь насыг аврах сайн үйлсэд нэгдээрэй"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр вакцинжуулалттай холбоотой тойм мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр "Коронавирусийн Вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлж, гуравдугаар сарын 9-нөөс далайцтайгаар, өргөн хүрээнд хийгдэж байна. Сүүлийн өдрүүдэд тогтмол 15 мянгаас дээш тооны хүнийг дархлаажуулж байгаа. 

Маргаашаас буюу гуравдугаар сарын 15-наас насны бүлгээр нь ангилан хамруулахаар болсон. Ингэхдээ эхний ээлжид ахмад настнуудаа тухайн хороо, дүүргээр нь дамжуулан вакцинд хамруулна. Түүнчлэн худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарын ажилтнуудыг вакцинжуулах ажил үргэлжилнэ. Тавдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотын нэг сая иргэнийхээ вакцины эхний тунг хийсэн байхаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ. 

Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр "Хөл хорио, халдварын нөхцөл байдлын улмаас эрүүл мэндийн салбарт цус, цусан хангамжийн асуудал тулгамдаж байна. Иргэд та бүхэн цусаа хандивлаж, хүний эрүүл мэнд, амь насыг аврах сайн үйлсэд нэгдээрэй" гэж уриаллаа.