Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Жансен (Janssen Pharmaceutical Companies of Johnson & Johnson ) компанийн гаргасан COVID-19 vaccine Ad26.COV2.S вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ.

Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) 3 сарын 11-нд олгосон юм. 
Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаа уг вакцин нь настангуудад хийхэд үр дүнтэй болохыг харуулжээ. 

Вакциныг -20 хэмд хадгалах ёстой боловч 2-8 хэмд 3 сарын хугацаанд хадгалж болох бөгөөд хадгалах хугацаа нь 2 жил юм. 

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 500 сая хүн тун вакциныг захиалсан байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.