Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар баригдсан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны сургууль ашиглалтад орлоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БШУЯ

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж дуусчээ.

Тус барилгыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авав. Ингэснээр хоёр ээлжиндээ хоёр мянга орчим хүүхдийн сурах орчин сайжирч байна.

БНХАУ-ын Засгийн газар манай улсад 7 сургууль, 1 цэцэрлэг барьж өгч байгаагаас 4 нь өнгөрсөн жил ашиглалтад орсон бол үлдсэн 4 нь энэ онд ашиглалтад орно. Үүний эхнийх нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орлоо.

Баянзүрх дүүрэгт хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ

Эх сурвалж: БШУЯ

Баянзүрх дүүрэгт хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ. Яамны төлөөлөл бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж тодорхой үүрэг даалгаврыг  хугацаатай өгөв. Мөн хүн хүчээ нэмж ажиллахыг зөвлөмж болгосон байна.

2021 онд улсын хэмжээнд 100 орчим сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.