Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Unleash Academy ирэх 5 жилд дэлхий даяарх 1000 Монгол энтрепренерт нөлөөлөхөөр Sinapis групптэй стратегийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч Unleash Academy нь АНУ-д төвтэй жижиг бизнес бойжуулагч Синапис Групптэй хамтран, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, эдийн засагт хувь нэмэр оруулах чадамжтай бизнес эрхлэгчдийг бэлтгэх зорилготойгоор стратегийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Unleash Academy нь бүс нутагтаа нөлөөлөх бизнес эрхлэгчдийг чадавхижуулж, урт хугацаандаа нийгмийн хариуцлагатай, өндөр ёсзүйтэй бизнесүүдийг босгон байгуулж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах туйлын эрмэлзэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Unleash нь өөрсдийн саммит арга хэмжээ, манлайллын академи, энтрепренершип академи, хурдасгуур хөтөлбөр, медиа сан, ОУ-д нэр хүндтэй удирдлагын түвшний көүч, ментор болон хөрөнгө оруулагчдын нэтвөрк зэргээрээ дамжуулан үр нөлөөтэй удирдагчид, баг хамт олон, компаниудыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Өнгөрсөн оны 10-р сард “UNLEASH SUMMIT 2020” энтрепренер, манлайллын онлайн конференцийг амжилттай зохион байгуулж, дэлхийн 20+ улс, 50+ хотоос 300 гаруй бизнес эрхлэгчдийг цуглуулж байв.

Sinapis групп нь 2022 он хүртэл 10,000 гарааны бизнес “төрүүлэх” алсын хараатай бөгөөд сүүлийн 10 жилийн дотор Африк, Өмнөд Америкийн 10 орчим хөгжиж буй оронд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, 4000 орчим гарааны бизнес эрхлэгчид сургалтад хамрагдаж, төгсөгчдийн бизнесүүдэд нь нийт 30 сая долларын хөрөнгө босгон, 7000 орчим ажлын байр шинээр бий болгоод байна. Синаписийн хөгжүүлсэн энтрепренерүүд нь ажлын байр бий болгож, нэр төр, ёсзүйг нийгэмдээ авчирдаг нь тэдний ололт юм.

“Ажлын байр бий болгох нь ядуурлыг бууруулах тогтвортой бөгөөд нэр төртэй арга юм. Орон нутгийн энтрепренерүүдэд бизнес эрхлэх боломжийг зааж, мэдлэг олгохын хэрээр тэд ашигтай компаниуд байгуулж, эдийн засгаа өсгөж, ажлын байр бий болгож, гэр бүлийн орлогыг нэмэгдүүлдэг. Монгол Улсыг өөрчлөх энтрепренерүүдийг чадавхижуулахыг эрмэлзэж буй Unleash багтай хамтран ажиллах болсондоо бид баяртай байна."

~ Синапис группийн гүйцэтгэх захирал Мэттью Рорс

Синапистай хамтран Unleash Academy нь гарааны бизнесийн цогц мэдлэг өгөх 2 сарын хугацаат “Aspire” хөтөлбөр, гарааны шатандаа буй энтрепренерүүдийг өсөлтийн шатанд нь хурдан ороход туслах зорилготой эрчимжүүлсэн MBA-тэй дүйцэх 4 сарын “Academy” хөтөлбөр, мөн төгсөгчиддөө илүү боломжуудыг нээсэн хувьчилсан менторинг зөвлөгөө авах, бизнесийн төслөө танилцуулах, хөрөнгө оруулалт татах боломж бүхий “Fast Track Accelerator” хөтөлбөр хэрэгжүүлэх төдийгүй шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдаан, ОУ-ын энтрепренерүүдийн нэтвөрк хүрээлэлд хамрагдах зэрэг боломж олгодог. Ингэснээр Харвард, PwC, McKinsey, Ernst & Young зэрэг байгууллагуудын бодит туршлага дээр үндэслэн боловсруулсан, Acton School of Business MBA хөтөлбөрөөс энтрепренерүүдэд зориулан энтрепренерүүдийн боловсруулсан тус академийн эдгээр хөтөлбөрүүд Монголд хэрэгжих боломжтой боллоо.

Нийгмийн асуудал олонтой манайх шиг хөгжиж буй орнуудад нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон шинэ инновацлаг стартапуудыг бий болгох нь чухал юм. Ирэх жилүүдэд бид олон улс дахь нөөц бололцоог ашиглан Монголд илүү олон ажлын байр бий болгон, улс орны эдийн засагт мэдэгдэхүйц өсөлт авчрах энтрепренершип экосистемд тодорхой хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авах боломжтой.

www.unleashatwork.org

info@asialeadershipdevelopment.org

утас: 8900-1128, 8819-7620

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.