Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Халдварын нууц үед вакцин хийлгэснээр ямар нэгэн сөрөг нөлөө гарна гэсэн судалгаа, шинжилгээ байхгүй

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Вакцин хийлгэж байгаа хүмүүс халдвар аваагүй гэх баталгаа бий юу, хэрэв халдварын нууц үедээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн бол ямар үр дагавар гарах вэ?

Э.Тэмүүлэн: Монгол Улсад хийгдэж буй вакцинуудын зааварт ямар хүнд хийж болох, болохгүйг тодорхой бичсэн байдаг.

Бид тухайн хүнийг вакцинд хамрагдахад PCR шинжилгээнд хамрагдсан байхыг шаардахгүй байгаа.

Вакцин хийлгэх үед халуурах эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, PCR-ийн шинжилгээ эерэг гарсан хүн хийлгэж болохгүй.

Коронавирусийн халдварын нууц үеийн хугацаанд вакцин хийлгэснээр ямар нэгэн сөрөг нөлөө гарна гэсэн судалгаа, шинжилгээ одоогоор байхгүй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.