Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Ирэх Даваа гарагаас PCR шинжилгээний хариу гар утсанд мэссэжээр очихгүй

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгсөн иргэний хариу гар утсанд мэссэжээр ирдэг. Харин энэ сарын 15-ны Даваа гарагаас мэссэж ирэхээ болих нь

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр "Коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариу иргэний гар утсанд мэссэжээр очдог. Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шинжилгээний хариу гар утсанд мэссэжээр очихгүй, өөрчлөлт орно. Иймд eruul.gerege.mn сайт руу орж шинжилгээний хариугаа авах нөхцөл бүрдэж байгаа.

PCR шинжилгээний хариу гар утсанд ирнэ гэж хүлээх хэрэггүй, дээрх сайтад хандаж шалгаж байхыг хэлье" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.