Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймаг Улаанбаатараас очих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавихаар боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Архангай аймаг Улаанбаатар хотоос очих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, коронавируст цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас тус аймагт очих иргэдийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарласан байна.

Энэ тухай өнөөдөр Архангай аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлаар хэлэлцэж, захирамжаар 2021 оны гуравдугаар сарын 13-31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, зөвхөн зөвшөөрөгдснөөс бусад тээврийн хэрэгслээр зорчихыг хориглов.

 

Ингэхдээ, хүнс тээвэр, ачаа тээвэр, шатахуун, өвс тэжээлийн тээвэр болон буяны ажилд оролцох үед тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ. Харин PCR шинжилгээний хариу нь баталгаажсан, зөвхөн Архангайн харьяалалтай иргэд нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх юм.

Хот хоорондын тээвэр нь Улаанбаатар-Архангай чиглэлд өдөрт 08:00 цаг, 14:00 цагуудад зорчих хөдөлгөөн хийх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчих хөдөлгөөн хийх аж.