Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Германы цагдаа хазсан хиамны тусламжтай есөн жилийн дараа орон байрны хулгайчийг илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2012 оны гуравдугаар сард Германы баруун бүсийн Гевелсбэрг хотын нэг айлд хулгайч нэвтрэхдээ гал тогоонд нь байсан хиамнаас нэг хазаад орхисон байна.

Тухайн үед цагдаа нар хазсан хиамнаас гэмт хэрэгтний ДНХ мэдээллийг авсан ч илрүүлж чадаагүй ажээ.

Харин генетикийн өгөгдлийг нь гэмт хэрэгтнүүдийн олон улсын мэдээллийн санд хадгалж үлдээсэн байна. Гэтэл саяхан хөрш Франц улсын цагдаагийн байгууллага өөр нэг орон байрны хулгайн мөрөөр шалгаж байгаад есөн жилийн өмнө Германд хохирогчийн гэрт байсан хиамыг хазсан этгээдийг илрүүлжээ.

Компьютерийн систем сэжигтний генетикийн өгөгдлийг олон улсын мэдээллийн сангаас автоматаар хайж олоод үр дүнг нь Францын мөрдөгчдөд мэдэгдсэн гэнэ.

Сэжигтэн нь 30 настай Албани улсын иргэн болохыг Францын цагдаа нар Германы мэргэжил нэгтнүүддээ өчигдөр мэдэгджээ.

Есөн жилийн өмнө үйлдэгдсэн хэргийн мөрдөх хугацаа дуусч, хаагдсан тул гэмт этгээдийг Германы талд шилжүүлж өгөхгүй юм байна.

 

Эх сурвалж: Associated Press