Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.6 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индексийг оноор харвал:
Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх сараас 2 хувь, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 2 хувиар өсжээ.
Түүнчлэн бүх аймагт өмнөх оны мөн үеэс 1.3-6.6 хувиар өссөн байна. Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тус сард Архангай аймагт 1.3 хувиар өссөн нь хамгийн бага, Баянхонгор аймагт 6.6 хувиар өссөн нь хамгийн их байгаа аж.