Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажил 83%-тай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор "Мөсөн өргөө" спортын ордныг Шинэ Яармаг хороололд баригдаж буй.

Тус барилгын ерөнхий гүйцэтгэл одоогоор 83 хувьтай явж байгаа тухай Степпе Арена ХХК-аас мэдээлэл өгөв.

Шинээр баригдаж буй "Мөсөн өргөө" спортын ордон нь 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдох юм.

Тус ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой аж.

Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай байх бөгөөд 15 сая ам.долларын өртөгтэй юм.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг