2021/06/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.03₮
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
16:00
S40
11°
17:00
S40
11°
18:00
S40
11°
19:00
S40
11°
20:00
S40
10°
21:00
S40
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АХБ: Монгол Улсад хот байгуулалтын чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай

Р.Оюун, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Азийн хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ой энэ онд тохиож байна. 

ЗХУ-ын тусламж, дэмжлэггүй болсноор улсын төсвийн 30%-аа алдаад байсан 1990 оны эхэн үеийн Монгол Улсад тус банк анх 31 сая долларын санхүүжилт олгож байжээ. Улмаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүжилт нэмэгдэж, эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр зэрэг салбараас гадна чадавхжуулах төслүүд эхлүүлж байж. 1995 онд 89 сая ам.доллар байсан санхүүжилтийн хэмжээ 2010 онд 110 сая, 2020 онд 390 сая ам.доллар хүрч өсжээ.

Ялангуяа, цар тахал тархсан өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна нийгмийн эмзэг бүлгийг дэмжихэд тус банкны санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэв. 

График 1. Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон нэг хүнд ногдох ДНБ (1991-2020) 

 

Тухайлбал, нэн шаардлагатай 570 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг 34 эмнэлэгт олгож, 30 сая ам.доллароор эмнэлгүүдийн ариутгалын тасгийг шинэчлэн сайжруулсан байна.

Мөн цар тахлын эсрэг эдийн засгийн хүндрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая ам.долларын зээл олгосон бөгөөд 26 сая долларын төслийн хүрээнд л гэхэд 250 мянган иргэнд хүнсний талон, мөнгөн тэтгэлэг олгоход зарцуулагджээ. 

График 2. Монгол Улс дахь АХБ-ны санхүүжилт (1991-2020) 

 

Ийнхүү Монгол Улсад 30 жилийн түүх бүтээсэн АХБ өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

2020 онд тус банкнаас 18 салбарт сэдэвчилсэн судалгаа хийсэн талаар АХБ-ны эдийн засагч Деклан Магий дурдсан. Энэ оны тухайд цар тахлын дараах сэргэлтийг дэмжиж ажиллах бөгөөд хот байгуулалтын чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгааг тэрбээр хэллээ. 

Коронавирусийн халдварт цар тахал Монгол Улсын эдийн засагт 5.3%-ийн агшилт авчирсан ч эерэг нөлөөллүүдийг ч үзүүлсэн гэдгийг АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд онцлов. Тухайлбал, 2021 болон 2022 онд олон орны эдийн засаг сэргэж, ялангуяа БНХАУ-ын эдийн засаг огцом өсөх хүлээллттэй байна. Үүнийг дагаад Монгол Улсын экспорт өсөж, гадаад валютын урсгал нэмэгдэх, төлбөрийн тэнцэл сайжрах боломж бүрдэх нь.

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг долдугаар сард багтаад дуусвал 2022 эдийн засагт эергээр нөлөөлөх ч ажлын байр, бизнес, хөрөнгө оруулалтын орчин гэгчлэн анхаарах асуудлууд байгааг тэрбээр санууллаа. 

x