Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Өдөрт дунджаар 20 мянган хүн шинжилгээ өгч байгаагийн 80 орчим хувь нь орон нутаг руу явах хүмүүс

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Халдвартай иргэний ойрын хавьтлуудыг ямар хугацаагаар тусгаарлаж, хэдэн удаа шинжилгээ авч байгаа вэ?

- Халдвартай нь батлагдсан хүнийг эмнэлэгт хүргэх ажилтай зэрэгцээд тухайн хүний ойрын хавьтлуудаас шинжилгээ авдаг. Эхний шинжилгээг ХӨСҮТ хийдж байгаа. Одоогийн баримталж байгаа дүрмээр ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлана.

Зарим хүний нөхцөл байдал болон тусгаарлах байрны нөөцөөс хамаараад хүмүүсийг гэрт нь тусгаарлах тохиолдлууд байгаа. Гэхдээ хаана ч тусгаарласан хугацаа нь 14 хоног байх шаардлагатай. Тухайн хүн халдвар авснаас хойш 10 хоног дээд тал нь 14 хоногийн даргаагаас бусдад халдвар тараахгүй болно.

- Дүүргүүдэд шинжилгээний хэчнээн цэг ажиллаж байгаа вэ?

- Дүүргүүдэд авах шинжилгээний тоо эрс нэмэгдсэн. Өдөрт дунджаар 20 орчим мянган шинжилгээ хийж байгаагийн 80 орчим хувийг орон нутаг руу явах зорилготой иргэд өгч байна. Дээрээс нь албан байгууллагууд ажилтнуудаасаа 72 цаг тутамд шинжилгээ өгсөн байхыг шаардаж ачаалал нэмэгдээд байгаа. Үүнээс үүдээд хавьтлуудаас шинжилгээ авах ажилд саатал үүсэх эрсдэлтэй учраас зайлшгүй шаардлагатай тохиолдолд шинжилгээ өгөхийг уриалж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/271188667881105