Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаар тогтнолын ордонд 66 хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл ташаа. Ойрын хавьтал ороод гарсан тул ариутгал хийсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгаар тогтнолын ордонд 66 хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл ташаа гэдгийг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Өчигдөр Тусгаар тогтнолын байрнаас 60 гаруй тохиолдол батлагдсан тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье.

Яг Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй бөгөөд халдвартай хүнтэй хавьтал болсон хүн түүгээр ороод гарсан тул Тусгаар тогтнолыг ордныг тусгаарлаж, халдваргүйжүүлэлт хийсэн юм" хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарлав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/271188667881105