Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 60 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,907 болов

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 60 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн 3,364 тохиолдлын 79 хувь нь буюу 2,907 хүн эдгэрээд байна.

"Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн коронавируст халдварын улмаас нийтдээ 740 хүн эмчилгээнд байгаа юм.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-692
  • Хүндэвтэр-41
  • Хүнд-5
  • Маш хүнд-2 хүн байна" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

"Иргэд аль болох биеэр оролцох нийгмийн харилцаагаа аль болох багасгах шаардлагатай"

Мөн тэрбээр "Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх халдвар тогтвортойгоор нэмэгдэж буй. Түүнчлэн олон хүнийг хамарсан томоохон голомтууд бүртгэгдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн ажилчдын дунд өвчлөл нэмэгдэж байна.

Тиймээс иргэд аль болох биеэр оролцох нийгмийн харилцаагаа аль болох багасгах шаардлагатайМөн албан байгууллагууд дотоод зохион байгуулалт хийж, цөөн хүн ажиллуулахыг хүсэж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/271188667881105