COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Дархлаажуулалтын байнгын болон түр цэгийн үйл ажиллагаа явцын байдалд хоёрдугаар сарын 23-наас эхлэн хяналт шалгалт хийж эхэлсэн аж.
Давхардсан тоогоор 183 цэгт хяналт тавьж, 304 зөрчил дутагдал илрүүлснээс 43.8%-ийг нь газар дээр арилгуулжээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуйн хяналтын дарга Д.Цэнд-Аюуш “Зөрчил дутагдалтай байсан долоон эмнэлэгт хугацаатай албан шаардлага хүргүүлж тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Дархлаажуулалтын үеийн бэлэн байдалд байнгын хяналт тавьж байгаа” гэв.
ЭМЯ-ны Хүний эмийн салбар зөвлөлөөс Монголд оруулж ирсэн гурван вакциныг бүртгэчихсэн, хэрэглэж байгаа.
Дархлаажуулалтыг хийх явцад илэрсэн зөрчлөөс дурдвал:
Эмчилгээний чиглэлээр илэрсэн зөрчил: