Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийг давахдаа өвчлөлд өртсөн байж болзошгүй таны машины гурван эд анги

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 13
Сурталчилгаа

Хөл хорио болон хүйтэн өвлөөс болж таны төмөр хүлэг тань хүндхэн улирлыг туулж өнгөрүүллээ. Хөл хориогүй байлаа ч өвөлдөө машинаа унадаггүй жолооч олон бий. Мэдээж хэн халтиргаа гулгаатай замаар явах гэж дүн өвлийн хүйтэнд өглөө хөлдөж үхэх шахан машинаа халаагаад сууж байхыг хүсэх билээ. Гэвч машинаа удаан хугацаагаар асаахгүй цоожилсон бол эргээд эдлэхдээ арчилж тордон сэргээх үйлчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай нүүр тулдаг. Ингэхдээ юун түрүүнд анхаарах гурван эд анги, анхаарал тавих ёстой зүйлсийг танд сануулж байна.

1. АККУМЛЯТОР

Хэрэв та өвлийн улиралд машинаа түгжиж хаясан бол аккумлятороо арчлах арга хэмжээг авсан гэж найдаж байна. Учир нь унахгүй удах тусам аккумлятор тань цэнэгээ алдаж байдаг ба ялангуяа хүйтэн цаг агаарт ажиллах чадвар нь багасдаг юм. Товчхондоо аккумлятор нь химийн урвалаар үүргээ гүйцэтгэдэг бөгөөд уг урвал нь температур доошлох тусам удааширдаг байна.

 

Өөдрөгөөр бол машинаа аккумлятор цэнэглэгчтэй холбоод үлдээхэд ямар ч асуудалгүй байх байлаа. Гэхдээ мэдээж тэгээгүй л биз?

Эхний ээлжид хэрэв таны аккумлятор суусан байвал ойр дотны хүнээсээ тусламж хүсэж, аккумлятороо машинтай нь холбон асаах хэрэгтэй. Аккумлятор холбож асаахад таны машины аккумляторт бага ч болов цэнэг үлдсэн байх шаардлагатайг санаарай. Хэрэв ховх шавхагдсан бол шинэ аккумлятор сольж тавихаас нааш найдваргүй юм. Дараагийн удаа буюу ирэх намар аккумлятор цэнэглэгч авч тавихаа мартуузай. Эсвэл долоо хоног бүр машинаа асааж унан аккумлятороо дасгалжуулах хэрэгтэй шүү.

Түүнчлэн дараа жилийн өвлөөс өмнө аккумлятороо арчилж тордох хэрэгтэй. Тодруулбал сайтар цэнэглэж, бүх холболтууд бат бөх байгааг шалган, шонгуудыг тосолж болох юм. Үүнд тус болох бүтээгдэхүүн бол LIQUI MOLY-гийн Аккумляторын Шонгийн Товуд бөгөөд энэ нь аккумляторын холболтууд дээр элдэв зэврэлт үүсэх, улмаар цахилгаан холболтод саад үүсэхээс хамгаалах болно.

 

Мөн тослохоос гадна LIQUI MOLY-гийн Электрон Шүршигчийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь чийг тогтохоос сэргийлэх бөгөөд энэ нь өвөл аккумлятор мөстөхөөс хамгаалах юм. Электрон Шүршигчийг үүнээс гадна бүх төрлийн электрон холболт, эд ангиуд дээр хэрэглэж болно шүү.

2. ШАТАХУУН ТҮЛШ

Хэчнээн сайн аккумлятортой байлаа гээд хөдөлгүүрт тань хангалттай шатахуун түлш шахаж чадахгүй байгаа бол ямар хэрэг байх билээ. Шатахуун түлшний систем ч мөн хүйтэнд эмзэг байдгийг бүү мартаарай.

Ялангуяа дизель түлшний систем нь түлш хөлдөж царцах асуудалтай тулгарах нь элбэг. Учир нь түлшний найрлагад орсон керосин ваксын талсжих үзэгдэл нь түлшийг хөлдөөж царцаан түлшний шүүрийг бөглөж орхидог байна. Хэрэв та дизель тэргээ өвөл унах гэж байгаа бол түлш царцахаас сэргийлэх нэмэлт бүтээгдэхүүн хийх хэрэгтэй юм. LIQUI MOLY-гийн Түлшний Царцалтаас Сэргийлэгч нь -31 хэм хүртэл таны машины банкинд байгаа түлшийг хөлдөж царцахаас сэргийлэх болно. Гэхдээ та уг бүтээгдэхүүнийг аль болох намраас өмнө эрт хэрэглэх шаардлагатай бөгөөд учир нь намрын сэрүүнээр түлш царцаж эхлэхээс өмнө хийхгүй бол үр дүн гарахгүй.

 

Хэрэв та хуучны он хөгшин машинтай бол карбюратороо хөлдөхөөс сэргийлэх нь чухал юм. Үүний тулд LIQUI MOLY-гийн MTX Карбюратор Цэвэрлэгч бүтээгдэхүүнийг бензин дээрээ нэмж хийгээрэй. Тус нэмэлтийн үндсэн зорилго нь шатахууны систем, карбюраторыг цэвэрлэх боловч давхар хөлдөлт царцалтаас сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг.

Дээрх арга хэмжээнүүдийн алийг нь ч авалгүй машины тань систем хөлдөж царцсан бол эцсийн арга нь механик аргаар халаах хэрэгтэй. Машинаа чирүүлж дулаан гараж дотор байрлуулж чадвал сайн ч тийм боломж байхгүй бол зөөврийн халаагуур машин доороо тавьж халаах нь ялгаагүй үр дүнтэй байх болно.

3. МОТОР

Хөдөлгүүрийн тухайд хамгийн том дайсан бол үрэлт байдаг. Хэвийн нөхцөлд моторын тос нь хөдөлгүүр дотор гулгалт үүсгэж үрэлтээс хамгаалж байдаг ч машинаа асаахгүй удвал тос шаардлагатай эд ангиуд дээрээ очиж үүргээж гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Ингээд хавар машинаа асаахад тань хатаж тосгүйдсэн хэсгүүдэд үрэлт үүсэх магадлалтай тул асаасан даруйд моторын тос тань бүх хэсэгт түргэн хүрч үйлчлэх хэрэгтэй юм. Эс бөгөөс метал гадаргуунуудын дунд үүсэх үрэлтээс үртэс ялгарч тосыг бохирдуулан илүү том асуудалд хөтлөх болно.

 

Үүнээс сэргийлэх гол арга бол зөвхөн өвөл гэлтгүй машинаа удаан хугацаагаар унахгүй орхихоосоо өмнө тосыг нь бүрэн солих юм. Ингэхдээ мотор угаагчаар цэвэрлэж солих нь илүү дүр дүнтэй байдаг. LIQUI MOLY-гийн Мотор Угаагч бүтээгдэхүүн нь бохирдлыг бүрэн арилгахад тань туслах бөгөөд хэрэглэхдээ та тосоо солихоосоо өмнө хуучин тосон дээрээ нэмж хийн 20 минут нормалдаад асгаж, дараа нь шинэ тосоо хийнэ. Ингэснээр хөдөлгүүр дотор тогтсон тосон лагийг задлан шингэлж хуучин тосны үлдэгдэлтэй цуг гадагшлуулах найдвартай бүтээгдэхүүн юм.

 

Илүү санаа амар сууя гэвэл мотороо угааж, шинэ тос хийснийхээ дараа нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй. LIQUI MOLY-гийн Тосны Нэмэлт бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн хэзээний танил болсон CERATEC нь үрэлтийг улам багасгаж метал гадаргуунууд дээр бүрхүүл тогтоон хамгаалах болно. Хамгийн сүүлийн үеийн технологийг сайн чанарын түүхий эдтэй хослуулсан эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хими болон физикийн аргаар үрэлтийг багасгаж элэгдлээс хамгаалах юм.

 

Тосны нэмэлт бүтээгдэхүүнүүд нь нүднээс далд үүргээ гүйцэтгэж байдаг тул тэр даруйд үр дүнг нь мэдрэх боломжгүй ч ирээдүйд үүсэх элдэв сөрөг нөлөөнөөс найдвартай хамгаалж байгаа санах нь чухал юм. Асуудал үүссэн хойно нь сөрөг арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх нь илүү дүр дүнтэй байдаг шүү дээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.