Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий консул Г.Жаргалсайхан Монголоос Хонг Конгт компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов

ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсаас Хонг Конгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонг Конгийн InvestHK байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс болон Хөрөнгө оруулалт Бойжуулалт хариуцсан захирал Кэй Си Лэм нартай өчигдөр уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, Монгол, Хонг Конгийн компаниудад тус тусын зах зээлд үйл ажиллагаа явуулах, Монголоос Хонг Конгт компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн талууд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, Монголын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаа зарчмын хувьд тохиролцов.

Түүнчлэн Монголын урлаг соёлыг Хонг Конгт суртчилан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Азидаа олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий InvestHK нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Хонг Конгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төлөврүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх үндсэн үүрэгтэй. Үүнд Хонг Конгт компани байгуулах мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлдэг.

 

Эх сурвалж: ГХЯ