Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-д КОВИД 19-ийн батлагдсан тохиолдол дахин нэмэгдэж, нэг тасгийг тусгаарлажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. 

Тодруулбал, өнгөрөгч Даваа гарагт тус эмнэлэгийн хоёр ажилтан, нэг өвчтөн халдвар авсан нь батлагдсан байна. Улмаар эмнэлгийн бүх ажилтныг PCR шинжилгээнд хамруулан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлажээ. 

Түүнээс хойш эмнэлгийн ажилтнууд дундаас дахин 10 орчим батлагдсан тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. 

Халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн нэгдүгээр давхарт байрладаг тасгийг тусгаарлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, гаднаас эргэлт оруулахыг зогсоосон аж. 

ГССҮТ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.