Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Батлагдсан тохиолдлыг авч яваад ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүй, иргэд өөрсдөө хөөцөлдөх явдал гарч байгааг анхааруулав

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. 

Тэрбээр  “ХӨСҮТ-ийн дотоод зохион байгуулалт муу байна. Мэдээллийн урсгалыг цахимжуулах хэрэгтэй. Цаг алдах эрх байхгүй. Тандалт судалгаатай холбоотой ажлыг өргөжүүлж, хавьтлыг тодорхойлох арга хэмжээг шинэчлэх шаардлагатай. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Сэжигтэй тохиолдол илрэхэд батлагдсан тохиолдлыг авч яваад, ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүй, иргэд өөрсдөө хөөцөлддөг тохиолдол гарч байна. Хэн ч солигдсон бай ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа залгамж халаатай, цахим хэлбэрээр явагдаж байх учиртай. 

ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналууд их ирдэг. Их л удаан байна. Хоёр асуултад хариулж чадахгүй, дэлгэцэн дээр гаргасан юмаа өөрсдөө ч хараагүй сууж байна” гэв.

Харин ХӨСҮТ-өөс “Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 12 мянга орчим ойрын хавьтал бүртгэгдсэнээс 3,000 орчим нь хяналтад байна. Оройн цагаар оношлогдсон хүмүүс утсаа авдаггүй” гэдгийг хэлэв. 

ВИДЕО: