Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ханхүү Уилльям гэр бүлээ “арьс өнгөний үзэлгүй” гэж өмөөрөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хатан хааны гэр бүлээс тусдаа амьдрах болсон ханхүү Харри, түүний гэргий Меган нар өнгөрсөн долоо хоногт Америкийн алдартай хөтлөгч Опра Уинфригийн ярилцлагын шоунд оролцохдоо язгууртнуудын арьс өнгөний үзлийн талаар дэлгэсэн билээ.

Тухайлбал тэдний шинээр мэндлэх хүүхдийн арьсны өнгөнд хатан хааны гэр бүлийнхэн ихэд санаа зовж байсан тухай Меган ярьсан юм.

Дуулиант ярилцлагын дараа Букингэмийн ордноос гаргасан мэдэгдэлд арьс өнгөний үзлийг “санаа зовоох асуудал мөн” гээд энэ талаар хатан хааны гэр бүл дотор хаалттай хэлэлцэх гэж байгааг дуулгасан байна.

Харин өчигдөр буюу Пүрэв гарагт Лондон хотын Стратфордын сургуульд зочилсон ханхүү Уилльямаас сэтгүүлчид “Манай ихэс дээдсийн гэр бүл үнэхээр арьс өнгөний үзэлтэй юу?” гэж асуужээ.

“Арьс өнгөний үзэл манай гэр бүлд огт байдаггүй” гэж Уилльям товч хариулсан байна.

Опрагийн ярилцлагын дараа дүү Харри, бэр Меган нартайгаа ярилцсан эсэхийг асуухад тэр ”Одоогоор үгүй, гэхдээ удахгүй ярилцана” гэжээ.

Ярилцлагын үеэр Харри ахтайгаа тийм ч сайн харилцаагүй байгаа боловч “цаг хугацаа энэ шархыг эдгээнэ гэдэгт найдаж байна” хэмээн ярьсан юм.

АНУ-ын CBS сувгаас гаргасан тооцооллоор Опрагийн ярилцлагыг дэлхий даяар 50 сая орчим хүн үзжээ.

 

Эх сурвалж: BBC