Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хийморь" реалити шоуны оролцогч харцага цолтой найман бөх сэргээшийн шинжилгээ өгөх хүсэлтээ хүргүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос цувралаар цөөн тооны бөх оролцсон барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд "Хийморь" төслийг хэрэгжүүлж, улсын харцага цолтой найман бөхийн барилдааныг энэ сарын 14-нд зохион байгуулах юм байна.

Уг барилдаанд оролцох бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгөх хүсэлтээ Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-нд өнөөдөр хүргүүллээ. Энэхүү хүсэлтийг МҮБХ-ноос Биеийн тамир спортын улсын хороо, Допингийн эсрэг үндэсний төвд уламжилснаар шийдвэрлэх аж.

"Хийморь" төслийн хүрээнд зохион байгуулж буй реалити шоунд улсын харцага А.Цацавшир, Т.Бэгзсүрэн, Ц.Одбаяр, Х.Гантулга, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Т.Баасанхүү, Д.Анар нар оролцож байна.