Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

50-60 насны иргэдээ эхэлж вакцинжуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дархлаажуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 48,265 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Энэ эрчээрээ үргэлжилбэл хурдан хугацаанд иргэдээ вакцинжуулах дүр зураг харагдаж байна.

Түүнчлэн Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнээ вакцинжуулахаар болсон. Ингэснээр Монгол Улс хүн амаа дархлаажуулах вакцины нөөцөд санаа зовох асуудал нэлээд багасгах боломжтой боллоо” хэмээн ярив.

Үргэлжлүүлэн “Бид энэ долоо хоногт багтаж 75,000 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор шуурхай арга хэмжээний баг, эмч мэргэжилтнүүдээс гадна үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй ААН-үүдийн болон худалдааны байгууллагын ажилтнуудыг хамруулж буй.

Мөн боловсролын байгууллагын багш, ажилчдыг вакцинжуулах ажил хийгдэж эхэлж байна.

Дараа нь өндөр настай иргэдээ дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэхдээ эхний ээлжид шууд өндөр настайгаас нь эхлэхгүй.

Вакцинд хамрагдах ахмадуудыг 50-60 гэх мэтээр насны эрэмбээр нь хуваарилсан. Хуваарийн дагуу тэдгээр иргэдээ эхэлж дархлаажуулна " гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/440088397317564

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.